Т.ДОРЖХАНД: Чоно борооноор гэдэг шиг Х.Баттулга хилээр гарчихлаа

Admin | 2022-12-18


УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд нүүрсний хулгайн хамгийн их оролцоотой Х.Баттулга хилээр гараад явчихлаа. Чоно борооноор гэдэг шиг. Үүнд хэн нэгэн хариуцлага тооцохгүй бол болохгүй . 

Х.Баттулгыг эмчлүүлэх зорилготой явсанд нь итгэхгүй байна. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайчид чинь гараад дууслаа. Залуусаа бүгдийг нь гадагшаа явуулчихдаг. Тэгсэн хэр нь өөрсдөө ингээд гараад явчих юм бол 15-16  хоног гадаа жагсаж байгаа иргэдийн хүлээлт яах вэ. Энэ хүнийг шууд яллаагүй. АТГ-аас шалгаж байна л гээд байгаа. Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор  асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй  улс төрчид байна.

Иймд ХҮН намын болон УИХ-ын гишүүний хувьд шаардлага тавьж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)