Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нар нүүрсний хэргээр АТГ-т мэдүүлэг өгөхөөр болжээ

Admin | 2022-12-19


   АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарыг дуудаж гэрчийн мэдүүлэг авахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт 17 хүний нэрийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан зарласан юм. Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Монгол Улсын Үндсэн хуулиар гэм буруутныг тогтоох онцгой эрх ганцхан шүүхэд хадгалагдаж байгаа. Эдгээр хүн бол тодорхой нүүрстэй холбоотой ажиллагаанд шууд болон шууд бусаар холбогдсон нь шалгах үндэслэл үүссэн. Бид эдгээр нэрийг тодорхой баримтад үндэслэж өнөөдөр танилцуулж байна" гэж мэдээлж байсан юм.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)