ЗӨВЛӨГӨӨ: Яагаад эрт унтах ёстой вэ

Admin | 2022-12-20


   Эрүүл мэндээ хамгаалж, сэтгэл санаагаа засахын тулд өөртөө хийж чадах хамгийн зөв зүйл бол нойроо сайн авах явдал гэдгийг та мэдэх үү?

Шинжлэх ухааны талаасаа унтах гэдэг нь гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, гаднаас ирж байгаа мэдээллүүдийг авахаа болих, мэдрэхүйгээ алддаг гэж тодорхойлдог ч эргээд хэвийн байдалдаа хурдан шилжиж болдог.

Хүний унтах үйл явц нь: 

  1. Гүн нойрсох
  2. Гүехэн нойрсох гэсэн хоёр тодорхойлолтоос бүтдэг бөгөөд эдгээр нь тус тусын үүрэг гүйцэтгэдэг хэмээн номд өгүүлжээ

Түүнчлэн хүмүүс эрт сэрдэг хүнийг сайн, мундаг гэж ойлгож, оройтож босдог хэмнэлтэй хүмүүсийг залхуу мэтээр ярьцгаадаг. 

Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд шинжлэх ухааных нь үүднээс авч үзвэл хүн бүрийн биологийн унтах цаг харилцан адилгүй байдаг. Ихэнх хүн их унтаж, амьдралынхаа цаг хугацааг дэмий үрж байгаа мэт ярьдаг. 

Харин шинжлэх ухаанд эсрэгээрээ буюу бага унтах тусам хүний амьдрах цаг хугацаа ч богиносдог хэмээн өгүүлжээ.

Мөн хүн өдөрт 6-7 цагаас бага хугацаагаар унтах нь дархлааны системийг бууруулж, эмгэг өвчинд амархан өртөх, хавдар тусах магадлалыг хоёр дахин ихэсгэдэг бөгөөд нойр багатай байх нь их идэх, буруу хооллох шалтгаан болдог аж.

Тархи сайн унтаж амарсан үед аливаа зүйлийг төгс хийх, сайн сурахад их үзүүлдэг. Тиймээс нойроо бүрэн авч чадахгүйгээр хэчнээн хичээгээд хийж байгаа зүйлээ санаандаа хүртэл та төгс болгож чадахгүй гэсэн үг юм.

Нойр нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байдаг учраас бүтээлчээр сэтгэхийн тулд сайн унтах хэрэгтэй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)