Шинэ он гарахад цөөн хоног үлдлээ. Манай улсад шинэ оны уур амьсгал арванхоёрдугаар сар гармагц л эхэлдэг. Тэгвэл тэрхүү сэтгэл догдлом уур амьсгалыг төрүүлэхүйц бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудаас санал болгож байна. Шинэ он гарахаас өмнө хийх зүйлсийнхээ жагсаалтад эдгээр киног заавал багтаагаарай.
1. "Home Alone" /Гэртээ ганцаараа/
1990 онд Крим Коламбусын хийсэн энэ киногүйгээр шинэ жилийн өдрүүд өнгөрнө гэж үгүй. Өөрийнх нь эсрэг дайсагнаж байгаа томчуудын ертөнцийн үл бүтэх нэгэн хэсэгтэй тэмцэж ялж буй бяцхан хүүгийн хөгжилтэй тулаан бидний сэтгэлд үнэхээр гүн шингэжээ.
2. Serendipity
Яршиг төвөг багатай, өөрт таарсан инээд хөөртэй, сайн жүжигчид тоглосон, шинэ жилийн баярын уур амьсгалыг жинхэнээр мэдрүүлэх хамгийн зөв кино гэвэл зохих байх. Хайртай хүнтэйгээ цуг баймаар, хажууд тань байхгүй бол яг л киноны гол дүрийн баатруудын гэнэтийн уулзалт шиг тийм сайхан зүйл мөрөөдмөөр.
3. Jingle All The Way
Хүүхдэд таарсан гэнэн, бодит байдлаас хол боловч нэг л зөөлөн дулаан энэ кинонд үр хүүхэддээ хайртай хүн тэднийгээ баярлуулах гэж, дуртай бэлгийг нь авч өгөх яаж тэмцэж бүтэлгүйтэж байгаа тухай энэ кинонд гардаг. Энэ удаа Арнольд Шварцнеггер ямар нэг харь гаргийн дайсан, элдэв киборгтой биш харин өөртэй нь л адил жирийн нэгэн эцэгтэй өрсөлдөнө.
4. How The Grinch Stole a Christmas (2000)
Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?
5. The Santa Clause 2 (2002)
Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.
6. ELF
Хойд туйлд Сантагийн гэр бүлд өссөн элф өөрийн төрсөн эцгээ олохоор хүмүүсийн амьдардаг газар луу ирнэ. Төрсөн эцгээ олох аялалд олон сонирхолтой зүйл тохиолдох ба хүний соёл иргэншил түүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар хөгжилтэй, инээдмийн кино таныг уйдаахгүй гэдэгт найдаж байна.