Иеремий Жонсон гэдэг энэ залуу өөрийнхээ насны ангилалд шилдэг тоглогч цолоор шагнуулсан зургийг та харж байна. Америк хөлбөмбөгийн довтлогчийн байрлалд тоглодог тэр “Даллас Дрэгонс” багийнхаа хамт улсын аварга болсны дараа юм, чухамдаа. Байдаг л нэг жижиг тэмцээн, тарааж ханадаггүй хоосон шагналуудын нэг л биз юунд гайхаав гэх байх. Тэгвэл энэ 180 см-ын өндөртэй, 90 кг жинтэй, шуундаа шивээстэй, хамар дороо өтгөн хар сахалтай нөхөр 12 нас хүртэлх хүүхдүүдийн тэмцээнд түрүүлсэн, төрсний гэрчилгээ энээ тэр нь түүнийг 12 настай хүүхэд мөн гэдгийг батлаад байгаа нь л гайхшрал төрүүлээд. Хамт гүйж буй хүүхдүүд нь 140-150 см өндөртэй, 40 орчим кг жинтэй байхад Жонсон гэж хадны мангаа яаж ч бодсон шууд шилдэг тоглолч болох замаа засчихсан байгаа биз. Африк тамирчид төрсөн он сараа засах тохиолдол мэр сэр байдаг л гэлээ Америкт төрсөн хүүхдийг хэдэн жилээр насыг нь дарах боломж бий гэж үү. Америкчууд энэ хүүгийн зургийг хараад овоо гайгүй шуугиж байгаа бололтой. Нэг нөхөр бичихдээ “ за яахав тэр 12 настай байг. Зөвшөөрье. Харин тэр сахалыг нь хархаар хоёр ч удаа авгайгаа сольсон сахал анзаарагдаад болдоггүй ээ” гэсэн байна лээ.