ЭМДEГ-ын удирдлагууд "Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа.
Уулзалтын эхэнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ “ЭМДЕГ 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг, хөхний хавдар, астма, хаван хөөх зэрэг 19 төрлийн гол нэрийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Эдгээр эмийг орон даяар Новартисийн албан ёсны дистрибьютор, салбар 200 гаруй эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэж байна" гэлээ.