Автозамын осол болж автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдаж нас баржээ. Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн 23:05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгийн Онцгой байдлын газар осол болсон талаарх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд автозамын зорчих хэсгийн хажууд эзэнгүй орхиж явсан “FVR33P” загварын ачааны автомашины хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч М /59 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ. Аврах ангийн алба хаагчид ослын газар ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.