Банкны ажилтан 360 сая төгрөг хулгайлсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Admin | 2022-12-21


Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 19-ний өдөр банкнаас мөнгө алдагдсан тухай гомдол, дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкннаас "Манай ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус банкны ажилтан 27 эрэгтэй З энэ оны аравдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)