ЗӨВЛӨГӨӨ: Баярын бялуугаа гэртээ хийх хялбар жорууд

Admin | 2022-12-22


Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх хялбар жорыг хүргэж байна.

Сүүн кремтэй торт

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх хялбар жор

Орц: 

  • 2,5 стакан гурил
  • 2 ц/х хөөлгөгч
  • ¾ ц/х давс
  • 1,5 стакан сүү
  • 1,5 стакан сахар
  • 4ш өндөг
  • 170г масло
  • 1ц/х ваниль

Хийх арга:

Гурил, хөөлгөгч, давсаа хамт шигшинэ. Өндгийг шар цагаанаар нь хуваана.  Өндөгний цагааныг миксердэж хөвсгөр болсны дараа 100 гр элсэн чихэр нэмнээд, дахиад миксердэнэ.Харин дараа нь маслыг миксерээр бяцлаад сайтар хутгана. Үүний дараа шигшсэн гурил сүүнээс бага багаар нэмээд хутгаарай. Дээр нь ваниль, миксердсэн өндөгний цагаанаа нэмээд хутгана. Ийнхүү бэлдцээ хийсний дараа листээ маслоор тослоод цаасаа дэвсэнэ. Ийнхүү зуурмагаа хувааж листэндээ тэнцүү хийгээд, 180С 25-30 минут шарна. Сүүлд нь крем болон жимсээр чимэглээд баярын ширээний амтат бялуу бэлэн болно.

Нэрстэй бялуу

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх хялбар жор

Орц:

1/2 аяга зөөлрүүлсэн цөцгийн тос
1 аяга элсэн чихэр
3 өндөг
1 цайны халбага самрын тос
1 хоолны халбага үрсэн лимоны хальс
3/4 аяга сүү
2 аяга гурил
4 хоолны халбага хөөлгөгч

Хийх арга:

Шарах шүүгээгээ 175 градуст урьдчилж халаана. Дараа нь есөн инчийн бялууны хэвийг тослож, бага зэрэг гурил цацаарай. Дунд зэргийн саванд нэрс, ½ аяга элсэн чихэр, 2 хоолны халбага гурил, 2 хоолны халбага үрсэн лимоны хальсаа хийж хутгаад бэлдсэн хэвэндээ хийнэ. Хоёрдугаарт, том саванд цөцгийн тос, нэг аяга элсэн чихрээ хийж зөөлөн, хөвсгөр болтол нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь хийгээд, дараа нь нэг хоолны халбага лимоны хальс, самрын тосоо хийж мөн адил хутгана. Тусдаа саванд хоёр аяга гурил, хөөлгөгчөө хийж холино. Түүн дээрээ түрүүнд нь бэлдсэн цөцгийн тостой холимгоо сүүний хамт хийгээд бүгд хоорондоо холилдтол хутгана. Бэлэн болсон зуурмагийг хэвэнд хийсэн нэрсэн дээрээ хийнэ. Дараа нь урьдчилан халаасан шарах шүүгээндээ 60-70 минут жигнэнэ. Хэвтэй бялууг бэлэн болсных нь дараа дээр нь таваг тавьж байгаад, болгоомжтойгоор тавган дээрээ хөмөрч тавина. Ингэснээр нэрстэй хэсэг нь дээрээ гарах болно.

Аарцтай торт хийх "амттай" жор 

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх хялбар жор

Орц:

400 гр- Аарц 
2 стакан- Сахар 
4 ширхэг-Өндөг
2 цайны халбага- Сода 
3 стакан- Гурил
1 хоолны халбага- Эрдэнэ шишийн крахмал
900 мл- Сүү 
300 гр- Тасалгааны хэмд байлгасан цөцгийн тос 
 2 уут- Ванилийн сахар
1 хоолны халбага- Нимбэгийн шүүс
150-200 гр Хушга 

Хийх арга: 

Аарцаа нэг стакан сахартайгаа сайтар холино. Дараа нь аарцаа тасалгааны хэмд 20-30 минут байлгаарай. Аарцны холимогтоо гурилаа бага багаар нь нэмж зуурна. Зуурмаг гарт наалдахгүй байх ёстой. Гурил бэлэн болмогц 10-12 хэсэгт хувааж нимгэн элдэнэ. 180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд элдсэн гурилаа хийж болгоно. Элдсэн гурил маш хурдан болно гэдгийг анхаараарай. 

Харин одоо крэмээ бэлдье. Өндөгний цагаанаа нэг стакан сахар, ванилийн сахартай сайтар холино. Хоёр хоолны халбага гурил, нэг халбага крахмалаа нэмж хутгана. Сүүгээ хөөрүүлээд өндөгний цагаан хийж болгосон крем хийнэ. Дараа нь хөргөнө. Том саванд цөцгийн тосоо хийж хөөсөртөл нь миксердэнэ. Миксердсэн хэвээр халбага халбагаар хөргөсөн кремээ хийж нэг зуурмаг болтол нь кремээ зуурна. Бэлэн болсон кремээр бялуугаа чимэрэй. Бялууны дээд хэсгийг жигнэмэг, хушганы үйрмэгээр гоёох нь оновчтой. Мөн, жүрж болон бусад жимсээр ч чимэх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)