Ц.АЛТАНТУЯА: Тухайн ар гэрийнхнээс уучлалт хүсч байна

Admin | 2023-01-02


2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 22:00 цагийн орчимд "Өргөө амаржих газрын гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “23:30 цагийн орчимд автомашинд төрсөн нярайн бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжжээ” гэх мэдээлэл явах болсон. Гэвч энэ худал мэдээлэл бөгөөд Эх нярайн биеийн байдал хэвийн байгаа аж. 
"Өргөө" амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Гэхдээ жингийн дутагдалтай төрсөн учир эмчийн хяналтад орсон. Ээж маань сахиурын хамт мөн хяналтанд байгаа. Нийт ард иргэд, тухайн гэр бүлээс уучлал хүсч байна. Эх, нярайн эрүүл мэндийг бид чандлан сахих болно. Бид эх баригчийнхаа сандраад гаргасан, алдаатай үйлдлийг хүлээн зөвшөөрнө. Мэдээлэл авах зорилгоор аль дүүрэг вэ гэж асуусан, харин харъяаллын бус гэсэн нь ташаа мэдээлэл” гэлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)