Г.ЯЛАЛТ: Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоно

Admin | 2023-01-02


Цэргийн бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хийлээ. Бүртгэл энэ сарын 4-20-нд emongolia.mn-ээр явагдах юм. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "18 нас хүрсэн иргэд хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлнэ. Харин дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ.  Цар тахлын үед зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй болон бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоогүй бол энэ жилээс эхлэн хуучин журмаараа торгуулийн арга хэмжээ авна. Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Энэ жилээс цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тамга даруулах шаардлагагүй болсон" гэв.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ширхэг

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/- 65 нас
  • Ахлах офицер -60 нас
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)