Хөвгөл нуурын мөс цөмөрч нэг иргэн нас баржээ

Admin | 2023-01-03


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан 3 зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин энэ оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 19:30 цагийн орчим мөс цөмөрч живсэн тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Тухайн автомашин Рэнчинлхүмбэ сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон руу зорчиж байхдаа мөс цөмөрч живсэн байна. Жолооч Э /52 настай, эрэгтэй/, зорчигч Т /16 настай, эрэгтэй/ нар автомашинаас эсэн мэнд гарчээ. Харин зорчигч Э /49 настай, эрэгтэй/ тус нууранд живж, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)