Замын-үүд Эрээн хооронд УАЗ-469 загварын тээврийн хэрэгслийг ашиглуулахгүй

Admin | 2023-01-03


Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс нээх болсон. Хятадын талаас тээврийн хэрэгсэл 8-аас доош суудалтай 20 тээврийн хэрэгслийг эхний удаад нэвтрүүлэн цаашид мөн тоог нэмэгдүүлнэ. Тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг Эрээн хотын Тээврийн товчооноос Монголын талд хүргүүлэх ажээ.

Харин хуучин загварын УАЗ-469 автомашин аюулгүй байдал, өнгө үзэмж Хятад улсын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй учраас хил хоорондын тээврийн хэрэгсэл болгон ашиглуулахгүй гэсэн байна.
Ачаа тээврийн хувьд эхний удаад Монгол талаас 100 ачааны тэвштэй болон тавцант чиргүүлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)