"Хөх сувд-2023" мөсний баяр гуравдугаар сарын 1-5-ны өдөр болно

Admin | 2023-01-03


Жил бүр Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баярыг зохион байгуулдаг.

Энэ жилийн мөсний баярыг гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Анх 2000 онд монголчууд Далай Ээж хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна.

Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг. Иймд Ханх сум, Ренчинлхүмбэ сум, Чандмань-Өндөр, Хатгал, Цагааннуур сумын иргэд, тээвэрчид, амарч аялаж зугаалж байгаа иргэд аюулгүй байдлаа ханган мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)