Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны өдөр 08:00 цагт нээгдэх гэж байна. Эхний ээлжид манай улсаас өдөрт 300 зорчигч автобусаар тус хот руу нэвтрэх юм.
Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ. Эдгээр зочид буудлын нэр, үнийн саналын талаарх мэдээллээ ирүүлсэн тухай албаны хүн мэдээлж байв.
Зочид буудлуудын өрөөний үнэ 45-288 юанийн хооронд байна. Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг юань 508 монгол төгрөгтэй тэнцэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө