ДЭМБ аялагчдад амны хаалт зүүхийг зөвлөжээ

Admin | 2023-01-11


ДЭМБ-аас улс орнуудад хандан уртын нислэгээр явж байгаа хүмүүстээ амны хаалт зүүлгэхийг зөвлөсөн байна. Европын улсууд, АНУ-д коронавирусний дэд хувилбар тархсан тул холын нислэг гэх мэт өндөр эрсдэлтэй нөхцөлд зорчигчдод амны хаалт зүүлгэхэд дэлхийн улс орнууд анхаарах хэрэгтэй гэж НҮБ-ын агентлаг мэдэгдсэн байна.

Ингэхдээ Америк зэрэг орнуудаас ирэх зорчигчдоос нислэгийн өмнөх тест шинжилгээ шаардахгүй ч, энэ баримтыг анхаарч үзэх хэрэгтэй гэжээ.

Одоогоор коронавирусний "Омикрон" омгийн өөр нэг шинэ мутац болох "Икс-Би-Би-1-5" хувилбар хамгийн хурдан халдварлаж, шинэ тохиолдлуудыг давамгайлж байна.

АНУ болон бусад орнуудад шинэ тохиолдлуудаар илэрч байгаа XBB.1.5 хэмээх энэ шинэ хувилбарт олон улс санаа зовниж байна. Энэ сарын 7 хүртэл долоо хоногийн хугацаанд АНУ-д бүртгэгдсэн шинэ халдваруудын 27.6 хувь нь "Икс-Би-Би-1-5" хувилбар байжээ. Гэхдээ дэлхийн хэмжээнд энэ дэд омгийн давлагаа үүссэн эсэх нь тодорхойгүй, одоо хэрэглэж байгаа вакцинууд үр дүнгээ өгнө гэж шинжээчид ярьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)