УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонголоо

Admin | 2023-01-11


УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар сонгогдсонтой холбоотойгоор МАН-ын бүлгээс Б.Энхбаяр гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооны даргыг үе үе солиод байх юм. Тус түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол удахгүй болно. Улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг ярьж байгаа гишүүдийг дарга болгочих юм" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүний хариуд Б.Энхбаяр гишүүн "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол даваа гарагт эхэлнэ. Олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Д.Ганбат гишүүн мөн түр хорооны гишүүн. Миний хувьд өмнөх даргын ажлыг үргэлжлүүлж, хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Ирэх долоо хоногоос үр дүн нь харагдана. Энэхүү түр хорооны даргын ажлаа хийж дуусгана" гэлээ. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 85.5 хувь нь дэмжив.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)