Казахстанд тансаг зэрэглэлийн хороолол барьсан гэх Х.Нурлатыг суллана

Admin | 2023-01-11


    Нүүрс хулгайлж олсон мөнгөөрөө Казахстанд орон сууцны хороолол барьсан гэх “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Х.Нурлат, гаалийн байцаагч З.Сырымбек нарыг өнгөрсөн сард цагдан хорьсон билээ.

 

        Тодруулбал, нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Хоригдсон найман хүнээс зургаан хүнийг нь цагдан хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байдаг.

Тус саналыг арванхоёрдугаар сарын 9-нд хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Харин Х.Нурлатыг арванхоёрдугаар сарын 12-нд 30 хоног цагдан хорих арга хэмжээ авсан билээ. Тиймээс түүнийг суллах бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)