Н.УЧРАЛ: Өргөн нэвтрүүлгийн телевизээр сугалааны тохирол явуулахгүй

Admin | 2023-01-12


ЦХХХ-ны сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

      Тэрбээр “ЦХХХЯ байгуулагдсанаар харилцаа холбооны салбарын бодлогыг хариуцаж байна. Тиймээс Харилцааны холбооны газар яамны бодлогыг баримталж, ажиллах ёстой.  Миний бие сайдын хувиар албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичигт бүх төрлийн телевизорууд сугалааг хориглох ёстой гэх байр суурийг илэрхийлсэн. Арилжааны телевиз ашгийн төлөө, өргөн нэвтрүүлгийн телевиз бол хуулиараа контентын бодлого дээрээ тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа. ЦХХХЯ-ын дэргэд сайдын тушаалаар өргөн нэвтрүүлгийн телевизийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, дэд сайд ахлаад ажиллаж байна. Арилжааны телевиз дээр сугалааны тохирлыг явуулж, өргөн нэвтрүүлгийн телевизээр явуулахгүй. Өргөн нэвтрүүлгийн хуулийг шинэчлэн, өргөн барина” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)