Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт орон нутгаас хандаж байгаа иргэд заавал 13А маягтыг авдаг байдлыг халж байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамны сайдуудын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх нийт гомдлын 11 хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой байдаг.
Цаашилбал, 10 гомдол тутмын нэг нь 13А маягттай холбоотой байгаа учраас иргэдийн гомдлын дагуу ажиллаж байгаа аж. Гуравдугаар сарын 1 гэхэд 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэхгүй байх ёстой.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Э.Оюунсүрэн "Хамтарсан ажлын хэсэг зургаан сарын турш ажиллаж байна. Сүүлийн сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг "e-mongolia"-аар авдаг болсон. 13А маягтыг 2 сараар туршилт хийсэн.
Зөвхөн маягт бус тухайн хүний шинжилгээний хариунуудыг хүртэл явуулах шаардлагатай учраас дэд бүтэц серверийн нөөц хэрэгтэй. Түүнийг ЦХХХЯ-аас хангана гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө