Гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт 6 шуудай шахмал түлш борлуулах журам 2020 оноос хойш үйлчилж ирсэн. Тэгвэл өнөөдрөөс энэ тоог 7 болгож, нэг шуудай түлш нэмж олгохоор болжээ.
Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш бий гэдгийг албаныхан хэлж байлаа. Иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө