Охидыг цахим хуудсаар дарамталдаг байсан этгээдэд 20 жилийн ял оноожээ

Admin | 2023-01-15


   Цахим хуудасны “Boyko Bou” гэх хаягаар Ш.А гэгч нь бага, өсвөр насны охид руу эрэгтэй хүний нүцгэн зураг явуулж, оронд нь охидын нүцгэн зургийг авч, улмаар өөрийн эрхшээлдээ оруулдаг байжээ.

Тодруулбал, охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх байдлаар хийлгүүлж авдаг. Удаан хугацаанд харилцсан охидыг өөртөө дасган уулзаж бэлгийн харьцаанд орсон, харьцаанд орох, видео дуудлага хийхээс татгалзсан тохиолдолд охидын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлдэг байна.

Ш.А насанд хүрээгүй О.Н-тэй бэлгийн харьцаанд орсон бөгөөд энэ мэт үйлдлийг нийт дөрвөн удаа үйлдсэн болохыг тогтоожээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хариуцлагад татаж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 13.5, 12.1 дүгээр зүйлийн дөрөвдөх хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хорих ял оногдуулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)