УИХ-ын Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны асуудлаар нотлох баримт шинжлэн судлах сонсгол явуулж байна. Энэ үеэр шинжээч “Бэрэн” группийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалтыг шинжээч танилцууллаа.
Засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын 256 дугаар тогтоолд үндэслэн Бэрэн групээс 2013 оны наймдугаар сарын 21-ны өдрийн 13 тоот хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлснээр энэхүү зээлийг олгосон байна.
Бэрэн группд нийт гурван удаагийн зээл олгосон. Өнөөдрийн байдлаар зээлийн тодорхой хэсгийг зориулалтын бусаар ашигласан байна гэсэн дүгнэлт гарсан. Зээл олгох явцад Хөгжлийн банкнаас анхны санхүүжилт буюу 22.7 сая ам.долларыг 2014 онд олгохдоо Хөгжлийн банкны тухай хуулийн 6.1.5-т зааснаар зээлийн үйл ажиллагааны журмын 55.7-т заасан барьцааны шаардлага хангаагүй зэрэг зөрчлийг гаргажээ. Мөн дараагийн санхүүжилт буюу 4.5 сая ам.долларыг нэмж олгохдоо нөхцөл шаардлагыг хангуулахгүйгээр өмнөх зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байхад давуу байдал үүсгэн зээлийг нэмж олгожээ. Барилгын санхүүжилт буюу 11.6 сая ам.долларыг олгохдоо зээлд тавигдах шаардлага нөхцөл байдал, шаардлага бүрэн биелээгүй байхад зээлийн хороо ТУЗ-өөс өгсөн дүгнэлт гарган зээл олгох шийдвэр гаргуулсан нь зээлийн удирдлагын хорооны 5.5-т заасан хурлаар хэлэлцүүлэх материалын 5.2-т заасан хугацаанд ирүүлээгүй.
Дээрх санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу төсөл хөтөлбөрт зарцуулсан эсэхийг данс хөөх аргаар хөөж үзлээ. Нийт олгосон санхүүжилтийн 4.4 сая ам.долларыг тодорхой бусаар зарцуулсан гэж үзлээ. 32 удаагийн үйлдлээр 1.2 сая ам.долларыг бэлэн мөнгөөр гаргаж авсан, 28 удаагийн гүйлгээгээр 3.1 сая ам.долларыг хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж ямар зориулалтаар ашигласан нь тодорхой бус байлаа. Нотлогдсон байдлаар үзэх юм бол банк хооронд шилжүүлсэн хуулгыг данс хөөж шалгахад нийт 7.2 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Мөн нийт нотлогдсон дүнгээр хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хамаарал бүхий этгээд болох нэхээсгүй эдлэл, атар өргөө, Бэрэн трейд болон бусад хамаарал бүхий этгээдийн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 37 удаагийн гүйлгээгээр 5.7 сая ам.долларыг зарцуулсан гэсэн нотлох баримт бүрдлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө