А.ХИШИГБАЯР: Зөрүүтэй мэдээллээ засуулсны дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөж авах боломжтой

Admin | 2023-01-16


Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бүртгэлийн асуудлаар холбогдох яам, агентлагуудаас хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дараах тайлбарыг хийсэн юм. 

 

Тэрбээр “Монгол Улсад анх удаа төрийн байгууллагын мэдээлэлд үндэслэж төрийн үйлчилгээ үзүүлж байгаа. Ингэхдээ бид төрийн таван байгууллагын бүх мэдээллийг нэгтгэж, үйлчилгээ үзүүлж байна. Үндэсний статистикийн хорооны Хүн амын мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн газрын 12 үзүүлэлтээр өрхүүдийн мэдээллийг үнэлсэн. Цахим шилжилтийн хүрээнд төр, иргэн хоёр  хамтарч мэдээллээ засварлах шаардлага зайлшгүй гарч байна. Олон иргэнээс “Миний мэдээлэл зөрүүтэй байна" гэсэн гомдол, санал гаргасан. Иргэд E-mongolia, Ehalamj  зэрэг аппликейшнаар дамжуулан мэдээллээ шалгаж, зөрүүтэй байдал үүссэн бол засуулах , шинэчлэх бүрэн боломж байгаа. Жишээ нь, ам бүлийн тоо зөрүүтэй байвал баг, хорооныхоо Засаг даргын тамгын газар очиж өрхийн мэдээллээ өөрчлүүлэх боломжтой. Мөн автомашин нэмэгдэж тоологдсон байвал Авто тээврийн үндэсний төвд хандах боломжтой. Ингээд мэдээллээ засварласны дараа Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас өрхийн амьжиргааг дахин тооцоолж, хүсэлт гаргасан өдрөөс хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)