Засгийн газраас хүүхдийн мөнгөтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “И-Монголиа” нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем. Мэдээллийн санд суурилсан хувь хүний амьжиргааны түвшинг тодорхойлоход хүн ажлаагүй, систем бүртгэсэн. Харин амьжиргааны түвшин тодорхойлоход хувь хүний оршин суугаа хаягт суурилсан нь тухайн хаягт өмнө нь амьдарч байсан иргэдийн мэдээлэл давхардаж бүртгэгдэх асуудал гарсан. Ард иргэдээ бухимдуулсандаа хүлцэл өчиж байна. Хувь хүний амьжиргааны түвшин тодорхойлоход гарсан алдаа нь төр өөрт байгаа мэдээллээ солилцож чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс ч Засгийн газраас төрийн нэгдсэн ХУР системийн интеграцаа сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар иргэдийн зөвшөөрөлгүй ямар ч мэдээллийг нь ашиглахгүй байхаар эрх зүйн орчныг нь баталгаажуулж, техникийн шинэчлэл хийнэ” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө