Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60км, Манлай сумаас баруун тийш 70км-т хөдөө Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны 1-р сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага ирсэн дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Ч.Цолмон болон Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг аварчээ.
Алслагдсан хөдөө, отрын гэрт эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж эх үр хоёрыг эсэн мэнд учруулсан Өмнөговь ЭМГ, БОЭТ, Цогтцэций, Манлай сумдын ЭМТ-ийн хамт олонд талархал илэрхийлье!
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө