“Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн болон ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр нарыг 20 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр шалгаж байна

Admin | 2023-01-17


“Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр нарын гурван хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэнэ.

     Эх сурвалжийн мэдээлснээр “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр нар нь санхүү хариуцсан даргатайгаа үгсэн тохиролцож, орон нутгийн компанид 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагаас шалган тогтоож, яллагдагчаар татсан байна лээ.“Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргийн сэжүүр нүүрсний хулгайн шалгалтаар илэрч, шалгагдаж байгаа” гэв.

Ж.Доржсүрэн нь “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2021 оноос хойш ажиллаж байгаа аж. Тэрбээр өмнө нь буюу 2019-2021 он "Тавантолгой" ХК-нд Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байгаад тушаал дэвшсэн байна.

Бид энэ талаарх баримтыг үргэлжлүүлэн мэдээлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)