Т.ДОРЖХАНД: Хөгжлийн банкны зээлд улс төрийн нөлөө байгаа, С.Ганбаатар "Мон лаа" ХХК-ийн зээлд нөлөөлсөн

Admin | 2023-01-17


Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах УИХ-ын Түр хороо “Нотлох баримтыг шинжлэн судлах” сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монлаа" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүн нөлөөлсөн талаар мэдэгдэж байна. Т.Доржханд: Энэ зээлүүд бүгдээрээ улс төрийн ямар ч нөлөөлөл байхгүй, бүгдээрээ л ямар ч улстөрчгүй юм байна. Бүгд нэг л гарын үсэгтэй. Таны өмнөх ТУЗ-ийн дарга чинь би бүх хүнийг шахаж чадахгүй гэж байсан. Орж ирж байгаа материалууд нь маш их өндөр эрсдэлтэй байна гээл байхад л шийдчихээд байдаг. ТЭЗҮ ч байхгүй, юу ч байхгүй. Ингээд шийдээд байна гэдэг чинь улс төрийн нөлөө байна. Би өөрөө улс төрийн нөлөө байна гэдгийг гэрчлэх хүн байгаа юм. Гэрчээр оролцох шалтгаан маань хэн нэгнийг үндэслэлгүйгээр гүтгэх, нэр алдарт нь халдах гэсэн зорилго огт байхгүй. Хэлэлцүүлэг шударга нээлттэй, зарчимтай, үр дүнтэй байх ёстой. Энд оролцож байгаа албан тушаалтнууд нэг нэгнийхээ хамгаалах биш шүгэл үлээгээд, тухайн үеийн нөлөө бүхий улстөрчдөө зарладаг байх хэрэгтэй.

"Мон лаа" гэдэг компанийн гүйцэтгэх захирал н.Энхсайхан гэдэг хүнтэй би 2015 оны арваннэгдүгээр сард уулзсан. Нэг удаа уулзсан. Уулзахдаа албан оффис дээр нь уулзсан. Оффис нь талбайн баруун гар талд байдаг МҮЭХ-ны байранд түрээсэлдэг юм байна лээ. Тухайн үед улс төрийн гишүүн байсан нэг хүн намайг санал болгож, очиж уулзаж өгөөч гэсэн. "Би багын найз, нэг нутгийн хүндээ тус болсон юм аа. Гэтэл мөнгөө Хөгжлийн Банкнаас авч чадахгүй байна. Миний найз шийдэхэд туслаад өгөөч" гэсэн. Хөгжлийн Банк нь Сангийн яамны чиглэлийг сонсдог байх. Дээрээс нь Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүнчлэлээр, төлөөллөөр Сангийн яамны хүмүүс ажилладаг болохоор "Чи Сангийн яаманд ажиллаж байсан болохоор нөлөөлөөд туслаад өгөөч" гэсэн юм.

Ийм л уулзалт болсон. Тухайн үед н.Энхсайхан гэдэг хүн энэ мөнгөө л авчихвал болох гээд, гацчихаад байна гэсэн. Бид хоёр зохицуулаад, авахаар болчихсон байсан ч гацчихаад байна, тусалж өгөөч гэсэн ийм яриа болсон. Энэ бол бодитой, хаана ч би гэрчилнэ. Түр хорооны дарга Б.Энхбаяр: "Мон лаа" компанийн захирал н.Энхсайхан гэж хүнтэй уулзах ажлыг холбож өгсөн тэр улс төрийн гэх хүнийхээ нэрийг хэлэх нь зөв байх? Би дахин хэлье. Хэн нэгний нэр хүндэд халдаж байгаа зүйл биш. Энэ бол бодитой. Өөрөө ч нотлох байлгүй дээ. Энэ бол тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Баянхонгор аймгийн уугуул. Багын найз гэсэн байдлаар хандаж байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)