Б.МӨНХ-ОД: ОХУ-ын иргэн Д.В МУ-ын иргэн Г-г толгойн тус газар нь алхаар цохиж, амь насыг нь онц хэрцгийгээр алсан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн

Admin | 2023-01-17


Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнгөрсөн онд хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж байна. 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар мэдээлэл өглөө.

  • Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга О нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон.
  • АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, техник, хяналт мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компанид давуу байдал үзүүлсэн.
  • “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал Г албан тушаалын байдалтайгаа холбогдуулан ОХУ-ын иргэнээс хахууль авсан. Мөн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг нуун далдлах зорилгоор авч мөнгө мөнгө угаасан гэх хэрэг.
  • Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хянан шалгалт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж албан тушаалын байдалтай холбогдуулан бусдаас хахууль авсан.
  • АТҮТ-ийн Хөдөлгөөний хэлтсийн албан тушаалтан М эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компаниудад давуу байдал олгосон.
  • “ЗЧМ” компанийн захирал Б бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж 19 сая ам.долларыг залилсан гэх хэрэг.
  • Улсын их дэлгүүрийн 6 давхрын засварыг хийж гүйцэтгэх явцдаа хууль тогтоомж зааврыг зөрчиж, болгоомжгүй үйлдэл гаргаснаар тус дэлгүүрийн дээвэр шатсан гэх хэрэг.
  • ОХУ-ын иргэн Д.В Монгол Улсын иргэн Г-г толгойн тус газар нь алхаар цохиж, амь насыг нь онц хэрцгийгээр алсан гэх хэрэг,
  • Хөвсгөл аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ганболд албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан хэрэг,
  • АТҮТ-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан Х албан тушаалаа урвуулан ашиглаж хахууль авсан,
  • “Капитал” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А бусадтай бүлэглэн иргэд, ААН-ийн хадгалах болон хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан. Тус банкийг төлбөрийн чадамжгүй болгож, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)