Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татжээ

Admin | 2023-01-17


Хөгжлийн банк, Нүүрсний талаарх асуудлаар холбоотой хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр, Одоогоор Хөгжлийн банктай холбоотой хэрэгт улс төрд нөлөө бүхий 5 хүнийг яллагдагчаар татсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхэд шилжсэн.

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан нэрийг нь зарласан 17 хүнээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргасан.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас гарсан. АТГ-аас зарласан нэр бүхий хүмүүс нүүрсний гэх тодотголтой хэрэгт оролцсон эсэхийг тогтоох шалгалтын ажиллагааг хийж байна гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)