Хүүхдийн мөнгөнд хамрагдахад алдаатай болон зөрүүтэй байгаа бол дараах байгууллагуудад хандана уу

Admin | 2023-01-17


Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахад таны мэдээлэл алдаатай болон зөрүүтэй байгаа бол дараах мэдээлэл хариуцагч байгууллагуудад хандана уу.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу иргэн таны зөвшөөрөлгүйгээр мэдээллийг засах боломжгүй болно.

1. ӨРХИЙН АМ БҮЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ
Орон нутагт баг, нийслэлд хорооны Засаг даргад хандана
2.ХҮҮХДИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ
Хүүхдийн нэр зөрүүтэй бол өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн нэгжид, тоо зөрүүтэй бол баг, хорооны Засаг даргад тус тус хандана
3. ӨРХИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ
Өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн нэгжид хандана
4. ӨРХИЙН ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ
Харьяа ахймаг, дүүргийн Авто тээврийн төвүүдэд хандана
5. ӨРХИЙН МАЛЫН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ
Орон нутагт баг, нийслэлд хорооны Засаг даргад хандана
6. ӨРХИЙН ЦАЛИНГИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ
Харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандана
7.ӨРХИЙН ОРЛОГЫН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ
Татварын цахим тайлангийн системээр шалгах боломжтой. Татварын албанаас 1800-1288 утсаар зөвлөгөө авна уу
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)