Б.МӨНХ-ОД: С.Батдөлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэдгийг тогтоовол яллагдагчаар татна

Admin | 2023-01-17


Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч 1 сарын хугацаатай цагдан хорьж байгаа билээ. 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “С.Батдөлд татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас бий болсон мөнгөөр мөнгө угаасан байж болзошгүй гэх хоёр үндэслэлээр хэрэг бүртгэл нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж, гэртээ хураасан мөнгөнийх нь эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Эрүүгийн хэрэг үүсгэж,яллагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ. Прокурор мөрдөгчийн саналыг хянаж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нөхцөл бүрдэнэ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)