
Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан Хан-Уул дүүргийн тохижилт, үйлчилгээ хариуцсан "Тохижилт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэгч "Эко Эрин тохижилт" ХХК шуурхай шийдвэр гаргаж, нийт ажилчдадаа цалинтай чөлөө өгчээ.
Энэ талаар тус компани албан ёсны фэйсбүүк хуудсандаа
"Өнөөдөр -41 хэм хүйтэн учир зам цэвэрлэгээний ажилчдадаа цалинтай чөлөө олголоо. Хогоо хогны саванд хийгээрэй. Баярлалаа" гэж бичжээ.
Тус компанийн хувьд Нисэхийн аюулгүйн тойрог, дэнж, Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Өлзийт хорооллын тохижилт үйлчилгээг хариуцдаг аж.