ӨМГӨӨЛӨГЧ Т.ХОНГОР: Нохойны эзэн хүүхэд уйлж зовж байхад өрөвдөхгүй эсрэгээрээ нохойгоо өмөөрч байна

Admin | 2023-01-23


  Өмгөөлөгч Т.Хонгор өөр цахим хуудаснаа нохой тэжээдэг хүмүүст заавал хошуувч зүүлгэж байхыг анхааруулжээ. Тэрбээр "Нохой тэжээдэг хүмүүс нохойгоо гадуур авч явахдаа заавал зориулалтын хошуувчийг зүүлгэх ёстой байдаг. Хэрэв зүүлгэж авч гараагүй, түүнээс болж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нохойны эзэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Таны нохой зөөлөн, та нохойгоо мэддэг байж болно. Амьтан бол амьтан. Айлын хүүхдийн хөл, гар, нүүрийг хүн харахын эцэсгүй болтол нь урсан тохиолдол их байна. Тэгтэл нохойны эзэн тэр бяцхан хүүхдийн уйлж, зовж байгааг хараад өрөвдөхгүй эсрэгээрээ нохойгоо өмөөрч байх юм.Новшийн адгуус" хэмээн бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)