Хэнтий аймагт өвөлжилт хүндэрч байгаа тул биотехикийн арга хэмжээ авч, суманд өвөлжиж буй зэрлэг амьтдыг тэжээх хандивын аян өрнүүлжээ...

Admin | 2023-01-23


Хэнтий аймгийн Мөрөн суманд өвөлжилт хүндэрч, ихэнх малчид отрын байдалтай байна. Тус сумын нутагт улаан номд бүртгэлтэй устаж буй аргаль, буга гэсэн хоёр төрөл зүйлийн амьтад нутагладаг. Цас их унаж өвөлжилт хүндэрсэн жил эдгээр хоёр амьтны төрөл зүйл маш ихээр хорогддог. Тиймээс нутгийн залуус сумын Байгаль орчны газартай хамтран нэн ховор амьтдаа аврах аян өрнүүлж, хандиваар цугларсан мөнгөөрөө өвс, тэжээл авч бэлчээр нутагт нь хүргэн тоо толгойг нь хамгаалах биотехникийн аргыг хэмжээг зохион байгуулсан байна. Аргаль нь 1953 оноос эхлэн дархан цаазат амьтан болсон бөгөөд 1967 оноос улаан номд оруулсан. Буга нь Монгол улсын ан агнуурын тухай 1995 оны хуульд ховор зүйлийн жагсаалтад тус тус орсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)