Нэг удаа их тэнгэрийн аманд бараг бүх зохиолчдыг үдийн хоолонд урьж билээ. Би тийм хүлээн авалтад эхний бөгөөд эцсийн удаа л очсон. Тэгээд дундаас нь орхиод гараад ирсэн. Миний араас Ц.Хулан эгч гараад ирсэн. Бид нэг их сүрхий ойр дотно биш. Тэр цагаас хойш ч ойр дотно яриа хөөрөө өрнүүлж байгаагүй. Надад тэр хүлээн авалт таалагдаагүй бас бие тааруу байсан болоод түрүүлээд гарав. Ерөнхийлөгч танхимд байхад хүмүүс гардаггүй юм байна л даа. Над шиг улны мал юугаа мэдэх вэ дээ, үзвэр орхиод гарч байгаа юм шиг л гарчихсан. Үүд хүртэл зайтай юм өө. Тэгээд Хулан эгч ч гараад ирсэн, хамт алхсан. Би кино хийж байгаа, дараагийн зохиол ийм тийм гээд бурж өгсөн байх. Ц.Хулан эгч бид хоёрыг тэгсэн төрийн тусгай хамгаалалтын машин аваад үүд хүргэж өгөв шүү. Хулан эгч ч бас хариутай бариутай л ярьж явсан. Тагнуул энэ тэрийг нь мэдэхгүй юм. Надад их ойр дотно сайхан сэтгэгдэл төрж билээ. Төр түүнийг урвагч гэлээ. Эцэг нь хэн билээ? Өөрөө хэн билээ? Өчүүхэн муу улны зохиолч би ч бүтэн нэрээр нь бичих ёстой ч юм уу, үгүй ч юм уу…ГЭХДЭЭ!
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ би..
Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад….гэж бичиж чадсан хүнд урвагч зүрх сэтгэл байхгүй гэж үнэмшинэ би!
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө