Сар шиний баяр болоход сар хүрэхгүй хоног үлджээ. Сар шинийн баярын эрэлттэй бүтээгдэхүүн нь хэвийн боов. Тиймээс хэвийн боовны үнэ ханшийг хүргэж байна. Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 350-1500 төгрөгөөр нэмэгджээ. Үнийн өсөлтийг үйлвэрлэгчид гурилын үнэ өссөнтэй холбоотойгоор нэг боовны үнэ 300-500 төгрөгөөр өссөн хэмээн тайлбарлаж байна. Хэдхэн хоногийн өмнө ихэнх үйлдвэрүүд гурилын нөөцгүй хүндхэн байдалтай байсан ч энэ долоо хоногоос нийлүүлэлт хэвийн болж байгаа талаар ч ярив. Харин зах болон томоохон худалдаа үйлчилгээний газруудад дараах үйлдвэрийн үнэ дээр 500-1500 төгрөгийн нэмэгдэлтэй худалдаалагдаж байна.
“Өгөөж” үйлдвэрийн хэвийн боов
1.Зүсэлттэй 1 ширхэг нь 5250 төгрөг
2.Энгийн 1 ширхэг нь 4250 төгрөг
“Талх чихэр” үйлдвэрийн хэвийн боов
1. 0.4 кг 1 ширхэг нь 6400 төгрөг
2. 0.6 кг 1 ширхэг нь 8500 төгрөг
Гандангийн шар тостой хэвийн боов
1 ширхэг нь 4500-5000 төгрөг
Гүрмэл
1. 1 ширхэг нь 4500-5000 төгрөг
Бусад үйлдвэрийн хэвийн боов дунджаар 1 ширхэг нь 5000 төгрөгийн үнэтэй байна. Харин орон нутгийн үйлдвэрүүдийн хэвийн боов 1 ширхэг нь 3800-4500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө