Эрхэт Монгол группийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр луйвар хийсэн талаар хуульч өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл хийлээ

Admin | 2023-01-24


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаярын луйврын шинжтэй асуудлаар хуульч, өмгөөлөгч Г.Балжмаа мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Х.Мандахбаяр гэдэг хүнтэй 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хамтран ажиллах гэрээний дагуу өнөөдрийг хүртэл ажилласан хүн байна. Хамт ажилласнаас хойш Х.Мандахбаяр бид хоёр ямар үүрэг хүлээж гэрээг байгуулсан бэ гэвэл миний зүгээс нэгд, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлах дээр хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахаар оролцсон. Хоёрт, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, гуравт Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу гүтгэх гэсэн заалтыг Зөрлийн хуулиас хүчингүй болгох, хасуулах хамтарч хийхээр гэрээ байгуулсан.

Харин Х.Мандахбаярын зүгээс магистрын төлбөр төлнө, хоёр өрөө байр, цалин 1.5 саяас дээш төгрөг өгнө гэсэн гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд өнөөдрийг хүртэл хамтран ажилласан. Энэ хүнийг гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа асуудлыг удаа дараа тавьж байсан. Ингэхэд, болоогүй байна, боломжгүй байна гэж хойшлуулсаар байгаад би 2022 оны арванхоёрдугаар сард гэрээг дуусгавар болгоё гэдэг саналыг тавьсан. Ер нь ил гарч над шиг ярьж байгаа нь хэр их байгаа юм мэдэхгүй. Гэхдээ аман яриагаар зөндөө хүмүүс байдаг. Ихэвчлэн авч чадаагүй, гэрээний хугацаагаа дуусгасан хүмүүс байгаа. Энэ хүн бусдыг хоёр өрөө байр, хоёр өрөө байрны 30 хувийн урьдчилгаагаар хуурч мэхлээд хэдэн жил энэ үйл ажиллагаагаа явуулах гээд байгааг нь би ойлгохгүй байна. Таны энэ үйлдэл чинь жинхэнэ луйврын шинжтэй үйлдэл шүү. Ингэж хөдөлмөр, ур чадвараа мөлжүүлдэг хүмүүс ховор болсон. Энэ удаад өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй байж бусад сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаална гэхээр надад ичгэвтэр байна. Таван жилийн турш энэ хүн яаж аргацаасан гэвэл аргацааж явсаар байгаад 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ТВ8-ийн студийн байранд шилдэг ажилтан болсон гэдэг өргөмжлөл бичиж өгсөн. Үнэхээр би түүнээс нь ичсэн. Учир нь надад Эрхэт монгол группын үндсэн ажилтнаар ажиллах боломж байдаггүй. Өмгөөллийн тухай хууль, хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульд өмгөөлөгч хүн аль нэг байгууллагад үндсэн ажилтнаар өмгөөллийн эрхээ түдгэлзүүлж ажиллана гэдэг. Түдгэлзүүлчихээр Х.Мандахбаярт би ашиггүй болчхож байгаа юм” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)