Есөн настай хүүхэд чарганаас унаж амиа алджээ

Admin | 2023-01-24


 Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, бага насны хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авахаар явж байхдаа амиа алдсан байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхэд цана чарганаас унаж, бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй.

Сүүлийн таван жилд уналтын шалтгаант өвчлөл 0-9 насны хүүхдийн дунд хамгийн өндөр байгаа бөгөөд унаж бэртэж байгаа тохиолдлын 38.8 хувь нь гэртээ болон гэрийнхээ ойролцоо байна.

Хүүхдэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)