Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт ирсэн иргэний өргөдөл, гомдлын дагуу Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шалгаж, байцаалт, мэдүүлэг авах гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “Ерөнхий шүүгч Д.Ганзориг нөлөөнд автаж, Сангийн сайд асан С.Баярцогтын хэрэгт тусгай санал гаргаж, хэргийг нь хаасан байж болзошгүй гэх хардлага байгаа юм байна лээ. Ийм утга бүхий гомдол, өргөдөл хэд хэдэн иргэнээс АТГ-т ирсэн учир шалгаж байгаа гэсэн үг. Мөн иргэд өргөдөл, гомдолдоо хэд хэдэн ноцтой баримт, Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн хууль бус шийдвэрийг зүйл ангиар ялгаж, тодорхой тайлбарласан гэсэн. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох биз. Ямартай ч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг шалгаж эхэлсэн нь үнэн. Ерөнхий шүүгч нь нөлөөнд автсан байж болзошгүй ноцтой асуудлын зангилаа удахгүй тайлагдах биз” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө