Байшин шатаж нэг иргэн түлэгдлийн бэртэл авч, гурван иргэн галд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороон дахь төвийн гудамжинд байшин шатаж байна гэх дуудлага энэ сарын 25-нд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Галыг ажиллаж бүрэн унтраасан аж. Харамсалтай нь гал түймэрт Б /58 настай, эрэгтэй/, С /44 настай, эмэгтэй/, нэр нас болон харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна. Харин иргэн Д /47 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө