Манай улсын хилээр 2022 онд 2016.2 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1372.8 (3.1 дахин) мянгаар нэмэгджээ.
Энэ нь цар тахлын дараа хилийн боомт нээгдсэнтэй холбоотойг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2020 оныхоос 700.1 (1.5 дахин) мянгаар нэмэгдэж, 2019 оныхоос 4080.2 (66.9 хувь) мянгаар багассан байна. Мөн 2022 онд 988.6 мянган зорчигч улсын хилээр оржээ. Нийт зорчигчийн 276.6 (92 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 23.9 (8 хувь) мянга нь хүүхэд байна.
Манай улсын 728.6 мянган (давхардсан тоогоор) иргэн 2022 онд гадаадад зорчсоноос 429.4 (58.9 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оныхоос 308.5 (3.6 дахин) мянгаар нэмэгдсэн бол 299.3 (41.1 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор зорчиж, өмнөх оныхтой харьцуулахад 137.9 (85.5 хувь) мянгаар нэмэгдэв. Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 524.7 (72 хувь) мянга нь эрэгтэй, 204 (28 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 42.9 (0.6 хувь) мянга нь хүүхэд байна.
Хугацаагаар авч үзвэл, 592.8 (81.4 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 12414 (1.7 хувь) нь 30-90 хоног, 123.4 (16.9 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө