"Бангкок-2023" сонирхогчдын боксын “U22” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өчигдөр боллоо.
Манай улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртсэн. Үүнд 57 кг-ын жинд Баттөрийн Золжаргал алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ, 63 кг-д Ганзоригийн Бадмаараг, 67 кг-д Мягмарсүрэнгийн Цэцэгдарь нар мөнгө, 48 кг-д Бейсинбейгийн Жанаргуль, 52 кг-д Алтанбекийн Хулан хүрэл медаль тус тус хүртэв. Өнөөдөр эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд Оюунбаатарын Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө