Эрээний хилийн боомт нээгдсэнээс хойш дотоод, гадаадын 365 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад эерэг тохиолдол илрээгүй

Admin | 2023-01-25


ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчин болон коронавирусийн халдварын талаарх мэдээлэл өглөө.

Манай улсад коронавирусийн халдвараар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 хүн хяналтад байна. 16 сорьцын 15-д нь Омикроны B.Q1.2 дэд хувилбар, нэг сорьцод BA.5.2 гэдэг хувилбар илэрчээ.

"Замын-Үүд-Эрээний хилийн боомт нээгдсэнтэй холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтарч ажиллаж байгаа.

Боомтоор ирж байгаа гадаадын болон дотоодын иргэдээс түүвэрлэн тандалтыг хийж байна.

Тухайлбал, урд хил нээгдсэнээс хойш дотоод, гадаадын 365 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй.

Үүнээс гадна коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг дэмжих, эмнэлгийн орны болон эмийн нөөцийн бэлэн байдлыг хангаж байна.

Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан иргэд урд хөрш рүү явах гэж төлөвлөж байгаа байх. Эдгээр иргэдэд анхааруулж хэлэхэд урд хөршид коронавирусийн халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Манай улсад бүртгэгдээгүй шинэ хувилбарууд байгаа тул эрсдэлээ тооцоолж бизнес, аяллаа төлөвлөхийг зөвлөе.

Хувь хүн өөрийгөө хамгаалах амны хаалтын хэрэглээгээ мартаж болохгүй.

Замын-Үүдэд ажиллаж буй цэг дээр томуугийн болон коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой. Томуугийн болон коронавирусийн эсрэг вакцин 2-3 долоо хоногийн дараа эсрэг биеийн буюу өвчнөөс хамгаалах түвшинд очдог. Тиймээс явахаасаа өмнө урьдчилан сэргийлэх тарилгаа хийлгэчихвэл хүндрэл эрсдэлээс хамгаалагддаг гэдгийг ДЭМБ, олон улсын хэвлэл мэдээл, манай улсын туршлага ч харуулж буй"-г ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан хэлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)