
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Хоёрдугаар улирлын хичээл гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжлээд гуравдугаар улиралд нэг долоо хоног амрах юм.
Хичээлийн жил гурван улиралтай. Тодруулбал,
- 1-3 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 26-ныг дуустал
- 4-5 дугаар ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургадугаар сарын 2-ныг хүртэл хичээллээд амрана.
Харин дунд, ахлах ангийнхан дөрөвдүгээр сарын 3-наас зургадугаар сарын 2-н хүртэл хичээллээд зургадугаар сарын 5-9-н хүртэл шалгалтаа өгөөд амрах юм.