Галт зэвсэг оролдож байгаад сум алдан нэгнийгээ гэмтээсэн байна.
Тодрулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж гэмтэл учруулсан байжээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалгаж байна.
Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд та бүхэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаж буу, замаг хоёрыг тусад нь хадгалж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө