96 сая төгрөгөө залилуулжээ

Admin | 2023-01-31


Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний данс руу 96 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан тухай дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 6 удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлжээ.  Залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)