Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн М-нь нэгдүгээр сарын 18-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон.
Тус аймгийн Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг хоёрдугаар 1-ний өдөр аймгийн Онцгой байдлдын газарт ирүүлсэн байна.
Тухайн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /19 настай, эмэгтэй/-г хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Гэвч эрэлийн үйл ажиллагаа үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. Эрэлийг хоёрдугаар 2-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө