Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэх гэж байжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр бусдад их хэмжээний мөнгөөр “Мөнгөн ус”-ыг худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон байдаг.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө