С.ЗУЛПХАР: Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор мэдээллийн зөрүүтэй 82 мянган өрх, 313 мянган иргэн хандаад байна

Admin | 2023-02-01


   Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр дараах тоон мэдээллийг онцлов.

Тэрбээр “Нэгдүгээр сарын эцсийн байдлаар нийт хүүхдийн 90.8 хувь буюу 1.045.000 гаруй хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоод байна. Хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн мэдээллийн санд үндэслэсэн. Иргэдийн мэдээлэл зөрүүтэй тохиолдлууд байгаа нь үнэн. Тиймээс ойрын өдрүүдэд иргэд зөрүүтэй мэдээллээ засуулахаар төрийн байгууллагуудад их хандаж байна.  Хоёрдугаар сарын 1-ний байдлаар өрхийн гишүүдийн тоо, үл хөдлөх хөрөнгө, автомашин, малын тоо толгой, цалингийн мэдээлэл зөрүүтэй байна гэж  нийт 82 мянга гаруй өрх, 313 мянган гаруй иргэн засуулах хүсэлт өгөөд байна. Одоогоор нийтдээ 231 мянга гаруй өрхийн мэдээлэл засагдсан. Тиймээс иргэд маань хоёрдугаар сарын 8-ний дотор мэдээллээ засуулах шаардлагатай. Түүнчлэн хоёрдугаар сард улсын хэмжээнд өрхийн үнэлгээг дахин хийхээр төлөвлөж байна. Иргэд шаардлагатай тохиолдолд хорооны ажилтандаа хандаж өрхийн үнэлгээ дахин хийлгэж болно” гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)